Програмист гэж хэн бэ?

Хэрэв та миний компьютер эвдэрчихлээ, хэн програм хангамж сурдаг билээ, хэн програмист билээ түүнээс асууя байз гэж боддог бол өөрийн ойлголтыг бага зэрэг засаад аваарай.
Барилгын архитектурч шавар зөөдөггүй, цөмийн физикч машин засдаггүй. Эмч хүн эм найруулдаггүй. Програмист хүн компьютер засахыг заалгадаггүй. Хэрэв ямар нэг програмист хүсэл сонирхолоороо (хоббигоороо) техник хангамжтай зууралддаггүй бол, эсвэл ямар нэг газар системийн администратор хийдэггүй л бол таньд туслаж чадахгүй.
Тэгвэл програмист гэж юу хийдэг хэн юм бол?

Та зурагтаар аврага динозавртай хүүхэлдэйн кино эсвэл „Бөгжний эзэн“ киног үзсэн үү? Програмист байхгүй бол тэд тэгж жинхэнэ мэт харагдахгүй.

Микрософт компаны Виндовс үйлдлийн систем гэж сонссон уу? Түүнийг програмистууд хөгжүүлсэн.

Автомат удирдлагатай онгоц гэж дуулсан бол тэнд олон зуун програмистууд оролцдог.

Сонин, радионоос програм хангамжийн алдаанаас болж хиймэл дагуул, пуужин сүйрлээ гэж сонссон уу? Хэрэв програмстуудыг их дарамталж хүчиндвэл иймэрхүү зүйл тасрахгүй байх. ;-)

Таны гар утас жингэнэсэн муухай чихэнд чийртэй аятай юу? Түүнд тань програмистууд буруутай. :-(

Одоо таньд хэн програмист болох тухай төсөөлөл үлдэв үү? Програмист гэж хэн болох юу хийх чадах ёстой байдагийг зөвхөн програмист хүн л хамгийн сайн мэддэг тул та өөрөө програмист болоход буруудахгүй шүү. :-D

0 бодол чинь бодол бодож үзэх болноо.хэхэ: