Вэб хостинг үнэгүй шүү!

Хувь хүн албан байгууллагын вэб сайтыг хамгийн хурдан хийнэ.Вэб хостинг, мэйл хаяг үнэгүй гэж.

Би нь Програм хангамжийн MYTECH компанид 2007 оноос ажиллаж байгаа бөгөөд дээрх хугацаанд тус компаний вэб сайт болон захиалгат ажлын албанд ажиллаж ирсэhttp://www.blogger.com/img/blank.gifн бөгөөд ажиллаж байна. Дээрх хугацаанд маш их зүйл сурлаа мэдлээ.
Хийсэн зарим вэб сайтуудаас нь дурдвал үүнд:

1. http://lgsp.mn/
2. http://www.namir.mn/
3. http://www.amore-international.mn/
4. http://www.blueskytower.mn/
5. http://www.chono.mn/
6. http://absolutemining.mn/
7. http://sbt.mn/
8. www.mass.mn мэдээллийн портай сайт гэх мэт зөндөөл сайт болон төслүүд дээр ажиллаа.


Таны болон танай байгууллагын сайтыг хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Таныг хүндэтгэсэн Б.Батмөнх

Холбоо барих: 99051687, boldbaagii@yahoo.com
Дэлгэрэнгүй...

Хэрэглэгчийн зан төлөвт брэнд нөлөөх нь:

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын эрдэмтдийн тодорхойлсноор хэрэглэгчдийн зан төлөв, тэдгээрийн шийдвэр гаргалт, сэтгэл зүйн нөлөө байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Тиймээс бизнесийн байгууллагууд энэ нөхцөл байдалтай зохицон уян хатан үйл ажиллагаа явуулах шаардлага зайлшгүй тулгарсаар байна. Орчин үеийн хэрэглэгчдийн тулгамдаж байгаа асуудал нь цаг хугацааны дутагдал бөгөөд ялангуяа зах зээл өндөр хөгжсөн орнууд, тэр дундаа нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн албан тушаалтнууд болон ажлын их ачаалалтай байгаа хүмүүс гэр орны асуудалдаа тэр бүр цаг хугацаа зарцуулах боломж маш бага байдаг. Эдгээр хүчин зүйлүүдтэй уялдан зах зээл бизнес эрхэлж байгаа пүүс компаниуд хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэх үүднээс юун түрүүн тэдний хүсэл сонирхол эрэлт хэрэгцээнд нийцсэн, сэтгэл ханамжтай байдлыг бий болгож хэрэгтэй.

Зах зээлийн өрсөлдөөн ширүүсч байгаа өнөө үед тухайн байгууллагын брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа худалдан авагч нэг хүсэл зорилго, нэг шийдвэртэй байх нь тун ховор байдаг учраас маркетерууд эдгээр олон хүчин зүйлсийг нэг цэгт төвлөрүүлж, өөрийн компанийн байнгын, үнэнч тууштай хэрэглэгчтэй болохын тулд брэндчилэх үйл явцыг дэс дараатайгаар оновчтой явуулах шаардлага тулгарч байна. Бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч худалдан авахдаа дараах 5 үе шатыг дамждаг байна. Үүнд:-

1.Хэрэгцээгээ мэдэрнэ
2.Мэдээллүүдийг хайна
3.Хувилбаруудыг үнэлнэ
4.Худалдан авах шийдвэр гаргана
5.Худалдан авсны дараах сэтгэл ханамж

Эдгээр шийдвэр гаргалтын үе шатуудад идэвхижүүлэлтийн арга хэлбэрүүд шууд нөлөөлдөг учраас бизнесийн байгууллагууд эдгээр 5 үе шатуудын эхний үе шатнаас нь эхлэн сэтгэл ханамж хүртэл брэндчилэх бодлого, зарчим, арга замуудыг оновчтой хэрэгжүүлж хэрэглэгчдийн ой тоонд хоногштол брэндээ хүргэх хэрэгтэй. Хэрэглэгч хэрэгцээгээ мэдэрсний дараах мэдээллийг хайхдаа хэд хэдэн сувгуудаас хайдаг бөгөөд хамгийн түгээмэл нь телевиз болон интернэт. Энэ нь мэдээллийг хайхад маш хүчтэй хэрэгсэл болж өгдөг байна. Дараа нь фм радио, сонин хэвлэл, сурталчилгааны материал, найд нөхөд ордог байна. Хэрэглэгч мэдээллээ хайж эхлэх энэ үе шатанд компаниуд зар сурталчилгаа болон таниулга буюу PR-ыг оновчтой явуулж хэрэглэгчдэд брэнд бүтээгдэхүүнийхээ талаар ойлголтыг өгөх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь хий дэмий зар сурталчилгаа явуулж брэндээ хамгаалах биш харин хэрэглэгчдийн сонголт хийхэд шууд нөлөөлөхүйцээр тухайн брэндийн нэр, хаяг лого, ашиг тус зэргийг нь тодотгон тэдний сэтгэлд хоногшуултал үлдээж нь чухал. Ингэснээр хэрэглэгч тухайн брэндийн талаар мэддэг болж эерэг хандлагатай болж чадна. Хувилбаруудыг үнэлэхдээ хэрэглэгч маш олон хувилбаруудаас сонголт хийдэг учраас тэд сэтгэлд хоногшсон сайн гэсэн брэндээ л сонгох болно. Манай улсын зах зах зээлд бизнес эрхлэгч байгууллагууд худалдан авалтын 5-р үе шатыг тоодоггүйдээ том алдаа гаргадаг байна. Хэрэглэгчийн судалгаа явуулж байхад судлах ёстой гол асуудлын нэг нь хэрэглэгчийн худалдан авалтын шийдвэр гаргалтын процесс юм. Хэрэглэгчийн шийдвэр гаргалтанд дараах хүчин зүйлүүд нөлөөлдөг байна Үүнд:-

1.Маркетингийн 4Р ( бараа бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалт, идэвхижүүлэлт )
2.Сэтгэл зүйн нөлөөлөл (Хэрэглэгчийн хувийн зан төрх, бодол санаа, амьдралын нөхцөл байдал, орлогын түвшин гэх мэт)
3.Нийгэм соёлын хүчин зүйлс (хувь хүний нөлөөлөл, гэр бүлийн нөлөө, нийгмийн давхарга, боловсролын түвшин гэх мэт)
4.Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан нөлөөх хүчин зүйлс (худалдан авах зорилго, нийгмийн хүрээлэл, гэнэтийн орчны нөлөөлөл)
5.Урьд өмнөх амьдралын хэв маяг Манай улсын хувьд бизнес эрхлэгч байгууллагууд зах зээлийнхээ үйл ажиллагаатай уялдуулан цар хүрээ нь өргөжин улмаар тус тусын маркетингийн албадуудтай болж менежерүүдээрээ дамжуулан хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлыг судлаж түүнд тохирсон маркетингийн стратеги, загваруудыг боловсруулан үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ энд менежерүүд маркетингийн стратеги төлөвлөгөөндөө брэндчилэх бодлого зарчмуудыг илүү нарийвчлан тусгаж ажиллах нь үр дүнтэй юм.
Байгууллагаас ирж байгаа бүтээгдэхүүний талаари мэдээлэл нь хэрэглэгчдэд хүрэхдээ 6 үе шатыг дамждаг байна. Үүнд:
•Мэдээлэл авна
•Мэддэг болно
•Эерэг талтай болно
•Эрхэмлэж үзнэ
•Итгэл үнэмшилтэй болно
•Худалдаж авна Эдгээр үе шатуудад брэндчлэлийн зарчим, арга хэлбэрүүд шууд нөлөөллөө үзүүлж байна. Өөрөөр хэлбэл брэндийн нэрнээс эхлээд хаяг, лого, эмблем, чанар, дүр төрх, нэр хүнд зэрэг нь хэрэглэгчийн худалдан авалтанд хүчтэй нөлөө үзүүлж байдаг учраас маркетерууд брэндчилэх арга хэлбэрээ оновчой хэрэгжүүлэх хэрэгтэй.
Хэрэглэгчдийн судалгаа явуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагддаг боловч байгуллагад маш олон давуу талыг бий болгодог байна. Хэрэглэгчдийн нас хүйс, орлого, боловсролын түвшин, тэдний хүсэл сонирхол, тухайн бүтээгдэхүүнд хандаж байгаа хадлага зэргийг судлаж мэдэх нь брэндчилэх үйл явцыг оновчтой явуулахад тус дөхөм болдог байна. Зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагууд хувьсамтгай, зах зээлийн орчин нь өөрөө хувьсамтгай, хувьсамтгай болгож байгаа хүчин зүйл хэрэглэгч байдаг учраас хэрэглэгчээ цаг ямагт судлан тандаж байх нь маркетингийн менежерүүдийн гол үүрэг болоод байна. Хэрэглэгдийн судалгаа авах зорилго нь тухайн бизнесийн байгууллагын хэрэгжүүлж байгаа мотиваци, идэвхижүүлэлтийн арга хэлбэр болон бусад маркетингийн арга хэмжээг хэрэглэгчид хэрхэн хүлээж авч байгаа, цаашид ямар дэс дараатай маркетингийн үйл ажиллагаа явуулбал үр дүнтэй болох зэрэг ерөнхий хандлага төлөв байдлыг олоход оршдог байна. Тухайн бизнесийн байгууллага зах зээл дээр амжилттай үйл ажиллагаа явуулахад компанийн брэндийг бий болгох шаардлагатай байдаг байна. Зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа аливаа бизнесийн байгууллага нь дараах хоёр чиглэлээр брэндчлэлийг тогтоодог байна. Үүнд:

1.Компанийн нэр хүндээр
2.Зөвхөн нэг төрлийн бүтээгдэхүүнээр
Дэлхийн томоохон хэмжээний корпорациудын туршлагаас харахад зах зээлд удаан хугацаанд оршин тогтнох үндэс нь компанийн нэр хүндээр олсон брэндчлэл байдаг байна. Компанийн нэр хүндээр брэндчлэлийг тогтоохдоо хэрэглэгчийн зан төлөвөө сайтар судлан, тэдгээрийн хүсэл зорилгод нийцүүлэх замаар бий болгодог байна. Компанийн брэндийг бий болгоход тухайн компанийн захирлын нэр хүнд, хувийн шинж, PR нөлөөлдөг бөгөөд сүүлийн үед нийгмийн тулгамдаж байгаа асуудалд чиглэн өөрсдийн PR-ыг хийж брэндийг бий болгох асуудал нэмэгдсээр байна. Дөнгөж байгуулагдаж байгаа пүүс компаниуд нь зах зээл дээр чанартай ганц брэнд бий болгож, сэтгэл ханамжтай хэрэглэгчидтэй болох нь амжилтанд хүрнэ гэж үздэг байна. Ингэснээр хэрэглэгчид тухайн бараа бүтээгдэхүүний талаар ам сайтай байж, дахин худалдан авалт хийж, өөр бүтээгдэхүүний зар сурталчилгаанд анхаарлаа хандуулахгүй сайн талтай байдаг байна.

http://mugmarketing.blogspot.com/2009/12/blog-post_22.html
Дэлгэрэнгүй...

Дэлхийд тэргүүлэгч ухаалаг технологи ухаалаг хэрэглээ


Боловсролыг бодитоор дэмжигч MYTECH ХХК компани боловсрол, бизнесийн салбарт төдийгүй орчин үеийн сэхээлэг гэр бүлүүд ч хэрэглэж болохуйц ухаалаг технологийг зах зээлд нэвтрүүлж эхэллээ. Энэ нь самбарын өмнө шохойтой зууралдах багш, хичээлээ нөхөх гэж цаг алдах сурагчид, хүүхдийнхээ сургалтанд санаа зовних эцэг эхчүүдээс эхлээд сүүлийн үеийн шилдэг, шинэ технологийг цаг алдалгүй ашиглаж бизнесээ амжилттай урагшлуулах хүсэл сонирхолтой бизнесмэнүүдийн асуудлыг цогцоор нь шийдэх ухаалаг технологи юм. Боловсролыг бодитоор дэмжигч MYTECH ХХК компани энэхүү ухаалаг технологио эх хэл дээрээ бүх насныханд ойлгомжтойгоор программчилсан нь бүх түвшний ажил хэргээс эхлэн гэр бүлийн гишүүд өөр өөрсдийн хэрэглээгээр ашиглах давуу талтай юм байна. Дэлхий даяараа эко хандлагыг чухалчлах болсон энэ цаг үед энэхүү ухаалаг технологи ч мөн адил хүний биед сөрөг нөлөөгүй эко систем болохыг мэргэжилтнүүд баталж байна. Түүнчлэн сургалтын бүхий л хэрэгслүүдийг орлож байгаа нь эдийн засгийн хэмнэлттэйгээс гадна цаг хожих боломжтой нь бүх салбарт хөгжил хурдаар хэмжигдэж байгаа өнөө үед цаг үеэ мэдэрсэн чухал хэрэглээ болжээ. MYTECH ХХК компани энэхүү ухаалаг технологитоо хамгийн урт буюу таван жилийн баталгаа өгч, борлуулалтын дараах үйлчилгээ, сургалтыг үнэ төлбөргүйгээр өгч байна.

Дэлхий нийт технологийг чухалчилж байгаа энэ үед Монголчууд бид ч бас дэлхийд тэргүүлэгч ухаалаг технологийг ажил амьдралдаа нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй тулгарч байна.
Дэлгэрэнгүй...

Сайн байцгаана уу?

Сайн байцгаана уу? Юуны түрүүнд миний блогруу ордог байсан цөөхөн хэдэн хүмүүсээсээ уучлал гүйх зүй хэрэг юм аа! Блог дээрэй дэмий юм бичилгүй маш их удлаа.
Ойроос маш их зүйл бичье гээд бодоод байна.
Найз нөхөдтэйгээ холбоотой байя
Дэлгэрэнгүй...

…Үргэлжлэхгүй /Аборт/

Айдас. Түгшүүр. Цагаа олоогүй зочин хэвлийд нь сэржээ. Ижий итгэхийг хүссэнгүй. Бие нозоорч дотор муухайрна. Тэр бодно. Бодол өдөржин хөвөрч биеэ чагнана.
Хаа нэгтэй түгшүүр нуугдана. Түгшүүр ижийг хэзээ хэзээгүй ижийг базаж авах гээд байх шиг. Шиг дуусаагүй байтал дотроос хэн нэг нь гэнэт тийрэв. Зэрэгцээд танил эмчийн дүр. Үр хөврөл устгадаг бүсгүй. Утас. Хаяг. Эрэл. Түгшүүр. Аврал болсон хаяг. Оллоо. Тэмдэглэлийн дэвтрийн тасархай хуудас. Салгалсан гар. Утас залгав. Харилцуурын цаанаас ялдам хоолой.

“Байна уу?...Өө тэгсэн үү?” Тэр бохь зажилж байна. “Хүрээд ир. Үзье.” Ижий уртаар амьсгаа авахыг оролдоно. “Жаахан хүүхэд хөөрхөн л дөө. Гэхдээ одоо л биш шүү.”
Эмнэлэг. Эм тарианы эхүүн үнэр. Хиртэй гар хүэрмгүй цагаан халаадтай танил эмч. Дандаа л ийм байдаг. Цовоо цолгин яриа. Дуу шуу, ажил төрөл. “За яадгийм, яадгийм. Энэ орон дээр гар даа.” Төмөр толь. Шохойдсон цагаан адар. “Өнөөдөр ачаалал ихтэй байлаа. Тэгсэн чинь чи…Санаа зоволтгүй дээ.” Цонх. Цэнхэр хөшиг. Цэнхэр тэнгэр. Тэнгэрийн доор хүүхдийн цовоо дуун. Нэг нь ээжийгээ дуудан уйлагнана. Улаанаар будаж үзүүрлэсэн урт чамин хумснууд хэвлийг цоортол дарна. Хэвлийд нь нэгэн амь атиралдав.
Хүсээгүй мэдээ. “Найзаа дэндүү томорчихож. Чи эртхэн ирэхгүй дээ.” Тэртэй тэргүй болж бүтэхгүй байгаа өдөр хоногуудын саарал зургууд…”Яаж ийж байгаад тус бол л доо. Үнэ хөлсийг нь гомдоохгүй.” Өрөөн дэх утас хангинав. Үзүрлэсэн урт улаан хумстай гуалиг цагаан хуруунууд. Гялтгасанан хар харилцуур. Ер бусын зохицол. Танил бүсгүйн баяртай яриа. Хэн нэгэнтэй уулзахаар болзоно. Бүсгүй утсаа тавиад дахин хэвлий орчимд дарж, тогшино. Түүний нүдэнд ямар ч гуниг алга. “Уг нь болохгүй л дээ. Гэхдээ яахав. Чамд л гэж…Орой ажил тарахаар хүрээд ир.” Ёх. Тэр уужирлаа. Бяцхан зочин урьдынхаасаа ч хүчтэй тийчигнэв. Ижий анзаарахгүйг хичээнэ.
Автобусны буудал. Хүмүүс. Нэг хаалгаар таван хүн орохоор зүтгэнэ. “Тавуулаа нэг хаалгаар зэрэг ордоггүй.” Сандал. Түүн дээр суусан хүүхэд ижийд суудал тавьж өглөө. Дарагийн буудал. Хүмүүс. Нэг хаалгаар таван хүн буухар зүтгэнэ. Кондуктор. “Жирэмсэн эхэд суудал тавьж өгөөрэй” Жирэмсэн бүсгүй түүний дэргэд суув. Хоёр ээж. Одоохондоо амьд амь дөрөв. Ажил тарахад нэг нь байхгүй болно. Үүрд. Зүүний үзүүр дээр тогтож үлдсэн тарианы ганц ширхэг үр.
…Ажил тарах цаг. Ээж. Эмнэлэг. Эмч “За орон дээр гар даа” Хажууд зэрэгцүүлэн өрсөн төмөр багаж. Цустай хувин. “Жаахан өвдөх байх” Өвдөлт ижийн зүрхийг базлахад хэвлий дэх бяцхан зочин алавхийн хөдлөв.
-Хүн болчихсон байна.
-Тэгээд яахав?
-Мөчлөхөөс…
Шургуулсан төмөр үл мэдэг хөдөлнө. Тэр амьсгалж байна. Бичил амь-бичил амьсгал. Амьдралд түүний илэрхийлсэн сүүлчийн хөдөлгөөн. Эмч хэвлийг төнхж эхлэхэд үр өрцнөөс нь амь тэмцэн зууралдахыг ижий мэдэрлээ. Төдөлгүй ертөнцийн дуу чимээ эх, үр хоёроос нэгэн зэрэг дайжив…Сэрэхэд эмч саяхан ээж байсан бүсгүйн дээрээс инээмсэглэн тонгойгоод цустай бээлийгээ тайлахыг оролдоно.
Цус. Инээмсэглэл. Цустай хувинд тэнгэрээс илгээгдэж хэвлийдээ устгагдсан үр. Дэргэд нь үрээ булшилсан хэвлий.

Дэлгэрэнгүй...