Програмист...

Та хүүхдээ програмист болгохоор шийдэв үү? Тэгсэн бол та зөв шийдвэр гаргажээ. ойрийн ирээдүйн 10 жилд хамгийн ашиг орлого сайтай, хамгийн аюул осол багатай, хамгийн сайхан мэрэгжилээр компьютерийн программист шалгарсан байна.
Энэ үнэхээр үнэн үг шүү. Гадаадад байтугай монголд ч гэсэн сайн програмчиний дутагдалд орж байна. тэгээд програмчин болно гэдэг тийм ч амар биш.
Би энэ чиглэлээр суралцаж байгаа програмист шүү!
Дэлгэрэнгүй...

Хөөрхий програмист

Программ хангамжийн хөгжүүллтэнд доорхи хүмүүсийн үүрэг маш чухал. Хамгийн нарийн эрсдэл ихтэй ажилыг нь хөгжүүлэгч буюу доорхи зурган дээр байгаа developer хийдэг нь үнэн. Хэрвээ менежер (Manager), шалгагч (Tester) нар нь муу бол хамгийн хүнд ачаа нь хөгжүүлэгч д ирнэ. Доорхи зураг эсэргээгээ зурагдах байх.


Хэрвээ дээрхи 2 дүр менежер (Manager), шалгагч (Tester) маань сайн ажиллаад хөгжүүлэгчийн гаргасан алдааг гаргаахгүй агнадаг бол хөгжүүлэгч дээр гол хариуцлага нь ирнэ.

Гэхдээ л код бичих сайхан ажил. Шантрахгүй хичээвэл зурган дээрхи байдалд орохгүй.
Дэлгэрэнгүй...

Програмист гэж хэн бэ?

Хэрэв та миний компьютер эвдэрчихлээ, хэн програм хангамж сурдаг билээ, хэн програмист билээ түүнээс асууя байз гэж боддог бол өөрийн ойлголтыг бага зэрэг засаад аваарай.
Барилгын архитектурч шавар зөөдөггүй, цөмийн физикч машин засдаггүй. Эмч хүн эм найруулдаггүй. Програмист хүн компьютер засахыг заалгадаггүй. Хэрэв ямар нэг програмист хүсэл сонирхолоороо (хоббигоороо) техник хангамжтай зууралддаггүй бол, эсвэл ямар нэг газар системийн администратор хийдэггүй л бол таньд туслаж чадахгүй.
Тэгвэл програмист гэж юу хийдэг хэн юм бол?

Та зурагтаар аврага динозавртай хүүхэлдэйн кино эсвэл „Бөгжний эзэн“ киног үзсэн үү? Програмист байхгүй бол тэд тэгж жинхэнэ мэт харагдахгүй.

Микрософт компаны Виндовс үйлдлийн систем гэж сонссон уу? Түүнийг програмистууд хөгжүүлсэн.

Автомат удирдлагатай онгоц гэж дуулсан бол тэнд олон зуун програмистууд оролцдог.

Сонин, радионоос програм хангамжийн алдаанаас болж хиймэл дагуул, пуужин сүйрлээ гэж сонссон уу? Хэрэв програмстуудыг их дарамталж хүчиндвэл иймэрхүү зүйл тасрахгүй байх. ;-)

Таны гар утас жингэнэсэн муухай чихэнд чийртэй аятай юу? Түүнд тань програмистууд буруутай. :-(

Одоо таньд хэн програмист болох тухай төсөөлөл үлдэв үү? Програмист гэж хэн болох юу хийх чадах ёстой байдагийг зөвхөн програмист хүн л хамгийн сайн мэддэг тул та өөрөө програмист болоход буруудахгүй шүү. :-D
Дэлгэрэнгүй...

Чамдаа

Тэртээх хаврын өдрүүдийнх шиг хөтлөлцөөд нэг алхалмаар
Тийм яруухан мөч хүлгийн төвөргөөн шиг нижигнэн
Уйтай сэтгэлийн минь аниргүйг сэрээнэ
Уулга алдан айсуй
Үгүйдээ хайрт минь би мартаж чаддаггүй
Үнэндээ чи ч бас мартагдахыг хүсдэггүй
Харцны чинь гэгээнд шүлэг тэрлэж явахад
Хаврын шувуудын дуун эцээд болдоггүй ээ

Заяа заяагаа дагасан тавилан гэж байхаас
Зайгүй дотнохон сэтгэлд хагацал гэж байдаггүй
Мянган хунгийн жигүүрйин салхинд сэмрэх
Мяндсан үүл шиг хэврэгхэн сэтгэл надад байдаггүй
Орь залуу нас хийгээд гуниг уйтгарын тухай
Одоо би шүлгэлхээ болисон
Өтгөн мөчирт зугаацаж ханаад гургалдай нисэж одох мэт
Өнгөрч холдсон дурсамжаасаа аажуухан залхах болсон
Чиний тухай мөрөөдөж ханасан амраг минь
Чээжин дэх нууцаа задлахыг чинь харин хүлээхгүй
Аянч хун нуурийн толионд буух шиг л
Алжааж хүлээсэн цаг мөчүүд миний мэдэлд ирлээ
Мянган жил өнгөрсөн ч шинэхэн байх үгүйг
Магад би одоо л хэлье чамд би хайртай

/Б.Ичинхорлоо/
Дэлгэрэнгүй...