"Ромео Жульета"

http://blog.gmb.mn/ блогоор ороод дэмийн тэнэж байтал доорх нийтлэл байлаа!
Пост модерн Ромео Жульета

Шекспирийн алдарт "Ромео Жульета 2"-г пост модерн маягаар бичиж үзвэл ямархуу маягийн юм болох бол? Магадгүй пост модерн сэтгэлгээнээс Ромео Жульета гарч ирэхгүй ч байж болох юм. Ямар ч гэсэн гол санаан дээр нь шүлгийн бичлэгийн хэв загварыг нь өөрчлөөд үзье...

Мэдээж бүх хэсгийг нь бичихгүй. Зарим нэг хэсгийг нь өөрчлөх гэж оролдох нь:

Эмийн санч Ромеод хор өгөхдөө хэлдэг үг:
...Амьдралаас уйдсан гэнэ ээ?
Амьдралын уйтгарыг өгөөч гэнэ ээ?
Амрагийнхаа араас явна гэнэ ээ?
Араас нь тэгээд яаж явна гэж?...
Амраг чинь тэгээд хаа зүг одов?
Амраг чинь үхэл зүг одож гэнэ ээ?

...Үхэхийг сонгож гэнэ ээ?
Үхэхийг сонгодог гэж үү?
Май энэ хор.
Магад чамд эрдэнэ мэт байх...

Хороо уучихаад Ромеогийн хэлсэн үг:
...Үхлийг хүлээж мэндэлчихээд
Өнөөдөр л би хүрж байна.
Үхэхээс амжиж амссан янаг хайр ч юм уу?
Янаг хайрандаа халуурсан үхэл ч юм уу?
Хайр ч юм уу?
Үхэл ч юм уу?
Яасан тансаг мэдрэмж вэ?
Яг л ингэж төгсөх байж энэ амьдрал...

Эмийн санч шударга үнэнч бас хатуу хүн байж.
Эд эсээр минь нэвчих хорны нь яарууг ээ?
Зориг гарган хор өгсөн сэтгэлийг нь хүндэлж
Зовиурыг тэсэн үхлийг амар хүлээе...
Ийм л хатуу хүмүүс амьдралын төлөө тэмцэж
Эргээд үхлийг ч бас бэлэглэж чадаж байна...

...Яагаад үхэл гунигтай байна?
Яагаад би харамсаж байна?
Хайргүй хүүхнийхээ араас үхэв үү?
Хайртай хүүхэн минь үхээгүй байв уу?
Үнэнийг мэдэж чадахгүй юм шиг байна...
Үхэж л тэр үнэнийг нь тэмтрэе...

Жульетагийн хорын үйлчлэл дуусаж сэрэнгүүтээ Ромеог хараад өгүүлрүүн:
...Чи бидэн хоёрыг учруулсан шийдмэг зан чинь
Чи бидэн хоёрыг эргээд хагацуулах нь энэ үү?
...Ганцаардлын харанхуй бүчихээс өмнө
Ганцхан удаа зориглоод чам руу үсэрлээ...

гэж хэлээд Ромеогийн хутгыг аван өөрийгөө бүлэв. Бүлчихээд хэлрүүн:
Тэнэг охин ухаажив.
Тэгээд бүхнийг гэнэт ойлгов.
Дурлалын оргил үхэл шиг юм.
Дусалж байгаа энэ цус шиг юм.
Оргилон олгойдох эрч шиг нь юм.
Одоо цагийн харуусал шиг юм.
Хонгор минь би чамд хайртай.
Хоёулаа маргааш гэж байдаг бол тэнд уулзая...

...Маргааш болоход би чамд хайртай гэж хэлэхгүй
Маргааш болоход би чамд хайртай гэж хэлэх шаардлагагүй...

...Ромео - Чи миний гунигийн шалтгаан
Ромео - Чи миний үхлийн шалтгаан
Ромео - Чи миний маргаашийн шалтгаан
Ромео - Чи миний бүхний шалтгаан...

Гэтэл өчигдөр кино нь гарч байна урьд нь үзэж байсан л даа гэхдэээ өчигдөр анализ хийгээд үзлээ тэгсэн тэндээс надад тэр хоёр бие биендээ зүгээр л хайртай яг нөгөө хүчтэй шохоорхол юмуудаа!гэсэн бодол төрөөд яагаад гэвэл Ромео хор уух гээд Жульета -гийн хажууд майр удаж байх тэр үзэгдэл дээр Жульета хөдлөөд л байдаг тэгсэн нөгөө гүн хайрын маань эзэн тэнд юу ч мэдрэхгүй суугаад л уйлаад байдаг байнаа!үнэхээр агуу хайр бол бие биенэээ мэдрээд тэгээд сайхан амьдрах л байсан болуудаа!хэнэн ч үхэхгүй!тэгсэн үнэхээр мэдэрч чадахгүй үхэж байгаа юм даа!тэр бол агуу их хайрын түүх биш азгүй шохоорхолын түүх байхдаа!хүн чинь хэн нэгнийг хэсэг шохоорхож байхдаа яахаас ч буцахгүй байдаг биздээ нэг хэсэг тэгэж байснаа дараа шохоорхол залуу насны алдаа гэх мэт хэлдэгдээ ердөөө л тэр!хэрвээ тэр кинонд 2-дугаар анги гэж байсан бол тэр 2 хэсэг явж байгаад дараа салах байсан байх!keke.
Дэлгэрэнгүй...

ПРОГРАММИСТЫГ ХЭН ТӨРҮҮЛДЭГ ВЭ?

/хошин өгүүллэг/
Японд сайн программистыг хэдэн дээд сургууль дамжуулан бэлддэг. Ингэхдээ тэд иень гээч мөнгөө хэдэн живаагаар нь баруун солгойгүй цацаж бөөн үрлэг зарлага болж, өр шир тавина.
Шаварчны хүү шаварчин, программистын хүү программист болно гэсэн үзлийг хятадууд ягштал мөрдөнө.

Тэд хэдэн үе дамжуулан өч төчнөөн зоос үрж байж программын нарийн ширийн мэдлэгийг хуримтлуулж авамшаа болно. Арайхийж! Тэр мэдлэгээ үхэхийнхээ өмнө төрсөн ганц хүүгийнхээ баруун чихэнд аяархан шивнэдэг. Ингэхдээ цус нус, цагаан улаан бөөмийн хэдэн төрлийн шинжилгээнд давхар давхар оруулж хоноцынх биш эсэхийг нь дахин дахин магадалдаг.
Харин Монголд бол шал өөр. Программист байгалийн жамаар өөрөө бүрэлдэн буй болно. Бүр тараг мэт бүрэлдэн иснэ.
Жинхэнэ монгол ээж Долгор, хүү Дондогийгоо хотны захад хаячихаад хонио саана гээд арилж өгнө. Ой дөнгөж шүргээд байхад нь шүү дээ! Дондог дураараа тарвалзана аа. Атга шороо авч амандаа хийнэ. Зажилж үзнэ. Залгиж ч үзнэ. Улаан хоолойг нь үзүүр ёзоортой чулуу часхийтэл урж сандаргана. Гай үүгээр зогсохгүй ээ. Нарийн шороо шүлсэнд зуурагдаад хоолойд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй тээглэхийн цагт пүсхийтэл хахаж цацан байдгаараа орилж, сүйд майд болно.
Ингээд л нэг настай Дондог хүүгийн бяцхан тархинд чулуу, шороо, элс, үнс, хоргол, хомоол, хар хорхой, тэмээн аалз, өмхий тонгой… гэх зэрэг өгөгдлүүдээс залгиж болдог ба болдоггүйгээр эрэмбэлсэн алгорифм дараалал бүрэлдэн буй болно. Программист Дондог эхний шалгалтаа 69 “D” өгчих нь энэ.
Тэгж байснаа хүү тэнтэр тунтар алхаж эхэлнэ. Улайдталаа халсан зуухны хүхээгт алгаа нааж аюул болно. Буцалж байгаа цагаанд хуруугаа дүрээд часхийтэл орилж, өнөөх нь цэврүүтэж, баалж, уйлаан майлаан шаналан энэлэн хэдэн өдөр үргэлжилнэ ээ, базарваань. Захиалагч талаас тогтоож өгсөн “дулааны хэм” хэмээх нөхцөлт хэмжигдэхүүн хүүгийн баруун гарын алга, зүүн гарын долоовор хуруун дээр насан туршид нь арилшгүй сорви үлдээх нь энэ. “Ий халуу-у-н!” гэх эцэг эхийн анхааруулах дохиог сонсмогцоо логик дараалал бүхий үйлдлийн системийн дагуу гараа нуудаг болно! Программист Дондог хоёр дахь шалгалтаа 78 “С” өгчихлөө.
Есөн нас гэдэг ерөөсөө гуйгаагүй байхад дайраад л ирнэ. Долоогийн “А”-гийн Сугар ах арилжаа шаргыгаа унуулж, арааны шүлс асгаруулсан мөсөн чихрээ харамгүй эмтэлж саймширна. Тэгээд тэр Дондогийг “За ахын дүү, ёстой сэргэлэн ш дээ!” гэж хошгируулна. Саахалт айлын Чимгээд гоё гэгч дөрвөлжилж эвхсэн захидал атгуулах төслийг Дондогийн гараар хэрэгжүүлэх гэснээс л тэр. Сугар “Хэрвээ Чимгээгийн дэргэд аав нь байвал болохгүй, ээж байвал нүдийг нь хариулаарай, том эгч байвал ойртсоны ч хэрэггүй шулам шүү цаадах чинь!” хэмээн захина. Мөсөн чихрийн авилга авсан юм болохоор Дондог хүү саахалтынх руугаа зориг муутай алхахаас өөр аргагүй. Алхаж явахдаа “Аав нь байх юм бол худлаа бор үрээгээ асууна, ээж нь байвал Чимгээ рүү дөхнө…” гээд л үйлдлийн дараалал, хариу үйлдлийн системээ боловсруулсан шиг ээ, айдсаа умартана. Сугарын шуудангийн ногоон онгоц болж ээ явтал Дондог программист гурав дахь шалгалтаа 80 “В” дүнтэй давчихсан байна шүү дээ.
Дондог хүү өглөө босох бүртээ нэг шинэ программ бодож олох зайлшгүй шаардлага тулгарна. “Чөдөртэй морьд хаа хүрсэн бол?” хэмээх энэ бодлого тоо томшгүй олон шийдэлтэй. “Хул морь дагуулсан бол баруун хойшоо явсан байгаа” ч гэх юм уу, “Мөрийг нь харахад бөгтөр буурлын зүүн урд хөлийн чагт мултарчээ. Өрөөлдөөд сул юм шиг алга болсон байгаа даа” гэж бодогдоно. Эсвэл “Өндөр хээрийг услаагүй чөдөрлөчихсөн, хойд гол руу орчихоо вий” гэж толгой гашилгана. Өглөө бүр л программ зохиох дасгал ажиллаад 85 “В” аваад байгаа хэрэг.
Дондог нэг л мэдэхэд арван тав хүрч хонинд явдаг болсон байна. Саахалт айлын Алимаад хэт шохоорхоод, хонио дэндүү ойртуулснаас нийлүүлж, авгайчуулын хараалыг барна. Дамбий гуайн айхавтар бухаж тонгочдог улаан бярууны толгойд бугуйлаа чиргүүлж тавьчихаад бас яана гээч. Хойд голын Болдоотой мөрийцөөд, алаг үрээгээрээ эрэг рүү харайлгаж байгаад эмээлээ чиргүүлж тавьчихаад үзээгүйгээ үзэх бас энүүхэнд. Энгийн, нийлмэл, давталттай, давталтгүй гээд энэ бүх үйлдлүүд ганцхан хариун дээр очиж зангилагдана. Тэр нь юу гээч? Аавын чөдрийн гувруу татсан ороолголт! Аманд цус амтагдах шиг болж, ганц хариу бүхий олон үйлдлийн систем ч гэнэ үү мэргэжлийн ойлголт орой руу шурдхийтэл гулсаад ирнэ. Программист Дондог дөрөв дэх шалгалтаа 99 “А” өгчих нь тэр.
Дэлхий дахинд компьютерийн сураг дөнгөж л гарч байсан жар далан онд ийнхүү Дондог хэмээх авьяаслаг программист Монгол газар шороон дээр байгалийн жамаараа бүрэлдэн буй болсон түүхтэй байх юм. Монгол цусны программистууд үнэд орж, манай галактикийн од гариг бүхнээр нэг таран ажиллаж байгаагийн учир ийм буюу.
Дэлхийн программ хангамжийн акул компаниуд монгол программист Дондогийн төлөө үхэлдэж байна шүү дээ цаана чинь!
Дэлгэрэнгүй...

Яагаад Open Source гэж?

За за яагаад Open Source вэ гэж гэхээр:
- Сайтаас нь болон бусад газраас ямар ч төвөггүй татаж аваад , мөн ямар нэгэн код гэхгүйгээр ашиглах боломжтой
- Хууль ёсны дагуу ашиглаж байгаа учир сайхан, крак гэсэн зүйл байхгүй
- Интернетээр хэдэн мянган хүн алдааг нь илрүүлж түүнийг нь засаж байдаг, мөн шинэ хувилбарууд нь харьцангуй хурдан гардаг
- Зай бага эзэлдэг, хатуу диск дээр эзлэх зай нь харьцангуй бага
- Сонголт ихтэй, хэдэн зуун програм дотроос сонголт хийх боломжтой
- Олон хэл орчуулагдсан байдаг
- Ашиглахад хялбар гэх мэт сайн талууд маш их !

Нээлттэй эх бүхий програм хангамж гэдэг маань юу байдаг билээ; Тухайн програмын эх код нь нээлттэй байгаад, тухайн эх кодыг өөрчлөх, хувилах, түгээх эрх нь нээлттэй байвал нээлттэй эх бүхий програм хангамж гэдэг.

Open Source бол Микрософт компаний хамгийн том дайсан учир аль болох Open Source-той тэмцэн єрсєлддєг.Open Source нь ямар нэгэн тодорхой зохион байгуулагдсан хэсгээс бvтдэггvйч зарим kомпаниуд open source-ийг дэмжиж ажилчдаараа код бичvvлдэг. Жишээлбэл Novell байна. Дэлхийн єнцєг буланд байгаа програмчууд open source-д оролцож хувь нэмэр оруулан vнэгvй програм бичэж тусалдаг. Ингэснээр Макрософт болон ашгийн хойноос хєєсєн том компаниуд монополи vvсгэхэд хэцvv болно гэсэн vг. Ихэнх open source програмч нар хандивын мєнгєєр цалин олдог байхад зарим нь зvгээр хобби болгон бичдэг байна.
Та дєнгєж саяхан Макрософт kомпаны Novell тoй хамтран ажиллах гэрээ хийснийг сайн санаж баигаа байх. Энэ талаар олон хvмvvс гайхсан билээ. Олон тэр бум долларын орлоготой компани яaгаад ийм алхам хийх болов oo?
Ер нь бодоод байхад "МAC OS Х" vйлдийн сиcтeм Linux (open source vйлдийн сиcтeм) ашигласныг та бvхэн сайн мэдэж байгаа билээ. Тийм ч учраас энэхvv "MAC OS Х" амжилтанд хvрч чадсан юм. Linux vйлдийн систeмд хурд, аюулгvй байдал гээд олон давуу талууд бий.Эдгээр давуу талуудыг MAC vйлдийн систэм ашиглaж єєрсдийн графиk интэрфэc дээр нь нэмсэн билээ.

Маkрософт компани энэ бvхнийг мэдэж байгаа учир мєн open source ийн давуу талыг ашиглаж єєрсдийн шинэ ирээдvйд бvтээх vйлдийн систeмэндээ эдгээр давуу талуудыг хэрэглэх санаатай байгаа билээ. Тийм ч учраас Маkрософт Novell тoй олон сая долларийн гэрээ саяхан хийж open source дэмжигч болов.

Бас нэгэн жишээ хэлхэд:

Саяхан гэхэд л Yahoo компани өөрийн шуудангийн үйлчилгээний эх кодыг нийтэд ил болгох гэж байгаа тухайгаа мэдэгдэв. Манай гаригийн хамгийн олон хэрэглэгчтэй үйлчилгээний нэгд тооцогддог Yahoo Mail Service-ийг 250 сая орчим хүн ашиглаж байна. Зах зээл дээр тэргүүлж буй шуудангийн үйлчилгээний нэг болох Yahoo Mail-ийн эх кодыг нээлттэй болгосноор программм хөгжүүлэгчдэд шинэ зүйл мэдэж, илүү шинэлэг шуудангийн программ үүсгэн бүтээхэд тус болно. Уг алхам нь нээлтэй болгож байгаа хамгийн том хэмжээний эх кодын нэгд тооцогдож байгаа юм.
Yahoo-гийн хувьд хэрэглэгчдэд шаардлагатай программ бүрийг зохиогоод байх боломжгүй болохоор эх кодыг нь нийтэд нээлтэй болгох цагаас эхлэн программчлалын мэдлэгтэй хүмүүс өөрсдийн программыг зохиох боломжтой болж буй хэрэг хэмээн мэдэгдэж байна.
Хөгжүүлэгчдийн хувьд эх код энэ оны эцсээс эхлэн нээлттэй болох бөгөөд бусад е-mail үйлчилгээ үзүүлэгчид ч энэхүү жишээг дагах байх хэмээн Yahoo-гийн удирдлага найдаж байгаа аж. Одоогоор Amazon.com, eBay, Google зэрэг компаниуд e-mail-ээс бусад зарим кодоо нээлттэй болгоод байна

Гэтэл Нээлттэй эх бүхий програм хангамж, ОпенМН холбоо ер нь хэнд хэрэгтэй юм бэ? Ямар зорилготой яаж оршин тогтнох юм? гэж хүмүүс асуудаг.

Мөн зарим хүмүүс нээлттэй эх бүхий програм хангамжийг үзэн ядаж өөрийнх нь бизнест сөргөөр нөлөөлж байгааг онцолдог. Тэдгээрийн нэгэнд Билл Гейтс ч орно. Тэрээр нээлттэй эх бүхий програм хангамжийг хөгжүүлэгч FSF-г компьютерын шинжлэх ухааны хорт хавдар ч гээд хэлээд авсан удаатай. Энэ бол том эндүүрэл. Гэхдээ хүн бүр янз бүрээр хүлээн авах бизээ !миний хувьд компьютерын шинжлэх ухааны зөв хөгжил бол нээлттэй эх бүхий програм хангамж гэдэгт итгэдэг. Компьютерын програм хангамжийн хөгжлийг аварч маш том дэвшил авчирсан гэж үздэг. Хамгийн энгийн жишээ гэхэд олон зуун программистууд ихээхэн зүйлд суралцсан биз. Олон зуун санхүүгийн боломжгүй боловч чадварлаг залуус өөрийн хэрэгцээндээ шаардлагатай програмыг зохиогоод бусдад буян үйлдэж үнэ төлбөргүй цацсан байх. Үүнд буруу нь юу байна?
Худалдааны програм хангамжид нээлттэй эх бүхий програм тийм их саад болдог гэж үү? Миний бодлоор үгүй ээ харин ч бүр эсрэгээр. Хэрвээ худалдаж байгаа л юм бол худалдааны програм хангамжууд нээлттэй програм хангамжаас илүү байг л дээ. Тиймээс харин ч түүнд шалгуур болж чанаржуулж байгаа юм биш үү?

Мөн нийгэмд үзүүлж байгаа хамгийн том ашиг тус нь хууль бус үйл ажиллагааг олон хувиар багасгаж өгч байна. Жишээ нь манай монголчууд шиг өндөр үнэтэй програм хангамж худалдаж авах боломжгүй хүмүүс яаж хууль ёсоор тэдгээрийг хэрэглэх билээ? Үргэлж кракдаад хууль бус үйлдэл хийгээд сууж байх уу? Тэгвэл нээлттэй програм хангамж нь харин худалдааны програм хангамж эсвэл хууль ёсны нээлттэй эх бүхий үнэгүй програм хангамж хэрэглэнэ үү гэсэн сонголтыг бий болгож өгснөөр таны бизнес хийж буй худалдааны програм хангамжийг эвдэж сүйтгэхээс хамгаалж байгаа бус уу?
Програм хангамж бол зөвхөн бизнес хийх хэрэгсэл бишээ. Хүн төрөлхтөн болон бусад шинжлэх ухаануудыг хөгжүүлэх хэрэглэгдэхүүн мөн. Өөрийн гэсэн тохирсон үнэ өртөгтэй байх хэрэгтэй харин хэтрүүлэн үнэлэх нь түүний хөгжилд харин ч сөрөг нөлөөтэй.
ОпенМН холбоо байгуулагдсанаар монголдоо информатикын шинжлэх ухааныг хууль ёсоор нь хөгжүүлэхэд багахан ч болов хувь нэмэр оруулахыг зорьж байгаа гэж бодож байна. монголд худалдааны програм хангамжийн үйл ажиллагаа явуулж буй газруудад ямар ч саад тотгор болоогүй. Харин хууль бусаар хэрэглэгдэж байгаа микрософт виндовс болон бусад томоохон програм хангамжуудыг нээлттэй эх бүхий хууль ёсны альтернатив боломж болох Линүкс/Юникс системүүд болон тэдгээр дээр ажилладаг мянга мянган програмыг сурталчилан дэлгэрүүлэхийг зорьж байгаа болов! Үүний тулд монгол хэл дээрээ хэрэглэх боломжтой болгож хөгжүүлэх нь хамгийн зөв зүйтэй алхам юм хэмээн үзэж байна. "Програм хангамжийг хууль ёсоор нь худалдан авах эсвэл үнэ төлбөргүй нээлттэй эх бүхий програм хангамжийг хэрэглэх" гэсэн хоёр сонголт оршин тогтнож байж информатикийн шинжлэх ухаан зүй зохистой эрүүлээр хөгжих болов уу хэмээн бодож байна.
Дэлгэрэнгүй...