Хувь хүн албан байгууллагын вэб сайтыг хамгийн хурдан хийнэ.Вэб хостинг, мэйл хаяг үнэгүй гэж.
Би нь Програм хангамжийн MYTECH компанид 2007 оноос ажиллаж байгаа бөгөөд дээрх хугацаанд тус компаний вэб сайт болон захиалгат ажлын албанд ажиллаж ирсэhttp://www.blogger.com/img/blank.gifн бөгөөд ажиллаж байна. Дээрх хугацаанд маш их зүйл сурлаа мэдлээ.
Хийсэн зарим вэб сайтуудаас нь дурдвал үүнд:
1. http://lgsp.mn/
2. http://www.namir.mn/
3. http://www.amore-international.mn/
4. http://www.blueskytower.mn/
5. http://www.chono.mn/
6. http://absolutemining.mn/
7. http://sbt.mn/
8. www.mass.mn мэдээллийн портай сайт гэх мэт зөндөөл сайт болон төслүүд дээр ажиллаа.
Таны болон танай байгууллагын сайтыг хийнэ гэдэгт итгэлтэй байна.
Таныг хүндэтгэсэн Б.Батмөнх
Холбоо барих: 99051687, boldbaagii@yahoo.com
Дэлгэрэнгүй...
Хэрэглэгчийн зан төлөвт брэнд нөлөөх нь:
3:40 AM
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын эрдэмтдийн тодорхойлсноор хэрэглэгчдийн зан төлөв, тэдгээрийн шийдвэр гаргалт, сэтгэл зүйн нөлөө байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Тиймээс бизнесийн байгууллагууд энэ нөхцөл байдалтай зохицон уян хатан үйл ажиллагаа явуулах шаардлага зайлшгүй тулгарсаар байна. Орчин үеийн хэрэглэгчдийн тулгамдаж байгаа асуудал нь цаг хугацааны дутагдал бөгөөд ялангуяа зах зээл өндөр хөгжсөн орнууд, тэр дундаа нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн албан тушаалтнууд болон ажлын их ачаалалтай байгаа хүмүүс гэр орны асуудалдаа тэр бүр цаг хугацаа зарцуулах боломж маш бага байдаг. Эдгээр хүчин зүйлүүдтэй уялдан зах зээл бизнес эрхэлж байгаа пүүс компаниуд хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэх үүднээс юун түрүүн тэдний хүсэл сонирхол эрэлт хэрэгцээнд нийцсэн, сэтгэл ханамжтай байдлыг бий болгож хэрэгтэй.
Зах зээлийн өрсөлдөөн ширүүсч байгаа өнөө үед тухайн байгууллагын брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа худалдан авагч нэг хүсэл зорилго, нэг шийдвэртэй байх нь тун ховор байдаг учраас маркетерууд эдгээр олон хүчин зүйлсийг нэг цэгт төвлөрүүлж, өөрийн компанийн байнгын, үнэнч тууштай хэрэглэгчтэй болохын тулд брэндчилэх үйл явцыг дэс дараатайгаар оновчтой явуулах шаардлага тулгарч байна. Бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч худалдан авахдаа дараах 5 үе шатыг дамждаг байна. Үүнд:-
1.Хэрэгцээгээ мэдэрнэ
2.Мэдээллүүдийг хайна
3.Хувилбаруудыг үнэлнэ
4.Худалдан авах шийдвэр гаргана
5.Худалдан авсны дараах сэтгэл ханамж
Эдгээр шийдвэр гаргалтын үе шатуудад идэвхижүүлэлтийн арга хэлбэрүүд шууд нөлөөлдөг учраас бизнесийн байгууллагууд эдгээр 5 үе шатуудын эхний үе шатнаас нь эхлэн сэтгэл ханамж хүртэл брэндчилэх бодлого, зарчим, арга замуудыг оновчтой хэрэгжүүлж хэрэглэгчдийн ой тоонд хоногштол брэндээ хүргэх хэрэгтэй. Хэрэглэгч хэрэгцээгээ мэдэрсний дараах мэдээллийг хайхдаа хэд хэдэн сувгуудаас хайдаг бөгөөд хамгийн түгээмэл нь телевиз болон интернэт. Энэ нь мэдээллийг хайхад маш хүчтэй хэрэгсэл болж өгдөг байна. Дараа нь фм радио, сонин хэвлэл, сурталчилгааны материал, найд нөхөд ордог байна. Хэрэглэгч мэдээллээ хайж эхлэх энэ үе шатанд компаниуд зар сурталчилгаа болон таниулга буюу PR-ыг оновчтой явуулж хэрэглэгчдэд брэнд бүтээгдэхүүнийхээ талаар ойлголтыг өгөх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь хий дэмий зар сурталчилгаа явуулж брэндээ хамгаалах биш харин хэрэглэгчдийн сонголт хийхэд шууд нөлөөлөхүйцээр тухайн брэндийн нэр, хаяг лого, ашиг тус зэргийг нь тодотгон тэдний сэтгэлд хоногшуултал үлдээж нь чухал. Ингэснээр хэрэглэгч тухайн брэндийн талаар мэддэг болж эерэг хандлагатай болж чадна. Хувилбаруудыг үнэлэхдээ хэрэглэгч маш олон хувилбаруудаас сонголт хийдэг учраас тэд сэтгэлд хоногшсон сайн гэсэн брэндээ л сонгох болно. Манай улсын зах зах зээлд бизнес эрхлэгч байгууллагууд худалдан авалтын 5-р үе шатыг тоодоггүйдээ том алдаа гаргадаг байна. Хэрэглэгчийн судалгаа явуулж байхад судлах ёстой гол асуудлын нэг нь хэрэглэгчийн худалдан авалтын шийдвэр гаргалтын процесс юм. Хэрэглэгчийн шийдвэр гаргалтанд дараах хүчин зүйлүүд нөлөөлдөг байна Үүнд:-
1.Маркетингийн 4Р ( бараа бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалт, идэвхижүүлэлт )
2.Сэтгэл зүйн нөлөөлөл (Хэрэглэгчийн хувийн зан төрх, бодол санаа, амьдралын нөхцөл байдал, орлогын түвшин гэх мэт)
3.Нийгэм соёлын хүчин зүйлс (хувь хүний нөлөөлөл, гэр бүлийн нөлөө, нийгмийн давхарга, боловсролын түвшин гэх мэт)
4.Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан нөлөөх хүчин зүйлс (худалдан авах зорилго, нийгмийн хүрээлэл, гэнэтийн орчны нөлөөлөл)
5.Урьд өмнөх амьдралын хэв маяг Манай улсын хувьд бизнес эрхлэгч байгууллагууд зах зээлийнхээ үйл ажиллагаатай уялдуулан цар хүрээ нь өргөжин улмаар тус тусын маркетингийн албадуудтай болж менежерүүдээрээ дамжуулан хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлыг судлаж түүнд тохирсон маркетингийн стратеги, загваруудыг боловсруулан үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ энд менежерүүд маркетингийн стратеги төлөвлөгөөндөө брэндчилэх бодлого зарчмуудыг илүү нарийвчлан тусгаж ажиллах нь үр дүнтэй юм.
Байгууллагаас ирж байгаа бүтээгдэхүүний талаари мэдээлэл нь хэрэглэгчдэд хүрэхдээ 6 үе шатыг дамждаг байна. Үүнд:
•Мэдээлэл авна
•Мэддэг болно
•Эерэг талтай болно
•Эрхэмлэж үзнэ
•Итгэл үнэмшилтэй болно
•Худалдаж авна Эдгээр үе шатуудад брэндчлэлийн зарчим, арга хэлбэрүүд шууд нөлөөллөө үзүүлж байна. Өөрөөр хэлбэл брэндийн нэрнээс эхлээд хаяг, лого, эмблем, чанар, дүр төрх, нэр хүнд зэрэг нь хэрэглэгчийн худалдан авалтанд хүчтэй нөлөө үзүүлж байдаг учраас маркетерууд брэндчилэх арга хэлбэрээ оновчой хэрэгжүүлэх хэрэгтэй.
Хэрэглэгчдийн судалгаа явуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагддаг боловч байгуллагад маш олон давуу талыг бий болгодог байна. Хэрэглэгчдийн нас хүйс, орлого, боловсролын түвшин, тэдний хүсэл сонирхол, тухайн бүтээгдэхүүнд хандаж байгаа хадлага зэргийг судлаж мэдэх нь брэндчилэх үйл явцыг оновчтой явуулахад тус дөхөм болдог байна. Зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагууд хувьсамтгай, зах зээлийн орчин нь өөрөө хувьсамтгай, хувьсамтгай болгож байгаа хүчин зүйл хэрэглэгч байдаг учраас хэрэглэгчээ цаг ямагт судлан тандаж байх нь маркетингийн менежерүүдийн гол үүрэг болоод байна. Хэрэглэгдийн судалгаа авах зорилго нь тухайн бизнесийн байгууллагын хэрэгжүүлж байгаа мотиваци, идэвхижүүлэлтийн арга хэлбэр болон бусад маркетингийн арга хэмжээг хэрэглэгчид хэрхэн хүлээж авч байгаа, цаашид ямар дэс дараатай маркетингийн үйл ажиллагаа явуулбал үр дүнтэй болох зэрэг ерөнхий хандлага төлөв байдлыг олоход оршдог байна. Тухайн бизнесийн байгууллага зах зээл дээр амжилттай үйл ажиллагаа явуулахад компанийн брэндийг бий болгох шаардлагатай байдаг байна. Зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа аливаа бизнесийн байгууллага нь дараах хоёр чиглэлээр брэндчлэлийг тогтоодог байна. Үүнд:
1.Компанийн нэр хүндээр
2.Зөвхөн нэг төрлийн бүтээгдэхүүнээр
Дэлхийн томоохон хэмжээний корпорациудын туршлагаас харахад зах зээлд удаан хугацаанд оршин тогтнох үндэс нь компанийн нэр хүндээр олсон брэндчлэл байдаг байна. Компанийн нэр хүндээр брэндчлэлийг тогтоохдоо хэрэглэгчийн зан төлөвөө сайтар судлан, тэдгээрийн хүсэл зорилгод нийцүүлэх замаар бий болгодог байна. Компанийн брэндийг бий болгоход тухайн компанийн захирлын нэр хүнд, хувийн шинж, PR нөлөөлдөг бөгөөд сүүлийн үед нийгмийн тулгамдаж байгаа асуудалд чиглэн өөрсдийн PR-ыг хийж брэндийг бий болгох асуудал нэмэгдсээр байна. Дөнгөж байгуулагдаж байгаа пүүс компаниуд нь зах зээл дээр чанартай ганц брэнд бий болгож, сэтгэл ханамжтай хэрэглэгчидтэй болох нь амжилтанд хүрнэ гэж үздэг байна. Ингэснээр хэрэглэгчид тухайн бараа бүтээгдэхүүний талаар ам сайтай байж, дахин худалдан авалт хийж, өөр бүтээгдэхүүний зар сурталчилгаанд анхаарлаа хандуулахгүй сайн талтай байдаг байна.
http://mugmarketing.blogspot.com/2009/12/blog-post_22.html

Дэлхийд тэргүүлэгч ухаалаг технологи ухаалаг хэрэглээ
9:58 PM

Боловсролыг бодитоор дэмжигч MYTECH ХХК компани боловсрол, бизнесийн салбарт төдийгүй орчин үеийн сэхээлэг гэр бүлүүд ч хэрэглэж болохуйц ухаалаг технологийг зах зээлд нэвтрүүлж эхэллээ. Энэ нь самбарын өмнө шохойтой зууралдах багш, хичээлээ нөхөх гэж цаг алдах сурагчид, хүүхдийнхээ сургалтанд санаа зовних эцэг эхчүүдээс эхлээд сүүлийн үеийн шилдэг, шинэ технологийг цаг алдалгүй ашиглаж бизнесээ амжилттай урагшлуулах хүсэл сонирхолтой бизнесмэнүүдийн асуудлыг цогцоор нь шийдэх ухаалаг технологи юм. Боловсролыг бодитоор дэмжигч MYTECH ХХК компани энэхүү ухаалаг технологио эх хэл дээрээ бүх насныханд ойлгомжтойгоор программчилсан нь бүх түвшний ажил хэргээс эхлэн гэр бүлийн гишүүд өөр өөрсдийн хэрэглээгээр ашиглах давуу талтай юм байна. Дэлхий даяараа эко хандлагыг чухалчлах болсон энэ цаг үед энэхүү ухаалаг технологи ч мөн адил хүний биед сөрөг нөлөөгүй эко систем болохыг мэргэжилтнүүд баталж байна. Түүнчлэн сургалтын бүхий л хэрэгслүүдийг орлож байгаа нь эдийн засгийн хэмнэлттэйгээс гадна цаг хожих боломжтой нь бүх салбарт хөгжил хурдаар хэмжигдэж байгаа өнөө үед цаг үеэ мэдэрсэн чухал хэрэглээ болжээ. MYTECH ХХК компани энэхүү ухаалаг технологитоо хамгийн урт буюу таван жилийн баталгаа өгч, борлуулалтын дараах үйлчилгээ, сургалтыг үнэ төлбөргүйгээр өгч байна.
Дэлхий нийт технологийг чухалчилж байгаа энэ үед Монголчууд бид ч бас дэлхийд тэргүүлэгч ухаалаг технологийг ажил амьдралдаа нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй тулгарч байна.
Дэлгэрэнгүй...
Сайн байцгаана уу?
6:31 PM
Сайн байцгаана уу? Юуны түрүүнд миний блогруу ордог байсан цөөхөн хэдэн хүмүүсээсээ уучлал гүйх зүй хэрэг юм аа! Блог дээрэй дэмий юм бичилгүй маш их удлаа.
Ойроос маш их зүйл бичье гээд бодоод байна.
Найз нөхөдтэйгээ холбоотой байя
Дэлгэрэнгүй...
Ойроос маш их зүйл бичье гээд бодоод байна.
Найз нөхөдтэйгээ холбоотой байя
Дэлгэрэнгүй...
…Үргэлжлэхгүй /Аборт/
5:32 PM
Айдас. Түгшүүр. Цагаа олоогүй зочин хэвлийд нь сэржээ. Ижий итгэхийг хүссэнгүй. Бие нозоорч дотор муухайрна. Тэр бодно. Бодол өдөржин хөвөрч биеэ чагнана.
Хаа нэгтэй түгшүүр нуугдана. Түгшүүр ижийг хэзээ хэзээгүй ижийг базаж авах гээд байх шиг. Шиг дуусаагүй байтал дотроос хэн нэг нь гэнэт тийрэв. Зэрэгцээд танил эмчийн дүр. Үр хөврөл устгадаг бүсгүй. Утас. Хаяг. Эрэл. Түгшүүр. Аврал болсон хаяг. Оллоо. Тэмдэглэлийн дэвтрийн тасархай хуудас. Салгалсан гар. Утас залгав. Харилцуурын цаанаас ялдам хоолой.
“Байна уу?...Өө тэгсэн үү?” Тэр бохь зажилж байна. “Хүрээд ир. Үзье.” Ижий уртаар амьсгаа авахыг оролдоно. “Жаахан хүүхэд хөөрхөн л дөө. Гэхдээ одоо л биш шүү.”
Эмнэлэг. Эм тарианы эхүүн үнэр. Хиртэй гар хүэрмгүй цагаан халаадтай танил эмч. Дандаа л ийм байдаг. Цовоо цолгин яриа. Дуу шуу, ажил төрөл. “За яадгийм, яадгийм. Энэ орон дээр гар даа.” Төмөр толь. Шохойдсон цагаан адар. “Өнөөдөр ачаалал ихтэй байлаа. Тэгсэн чинь чи…Санаа зоволтгүй дээ.” Цонх. Цэнхэр хөшиг. Цэнхэр тэнгэр. Тэнгэрийн доор хүүхдийн цовоо дуун. Нэг нь ээжийгээ дуудан уйлагнана. Улаанаар будаж үзүүрлэсэн урт чамин хумснууд хэвлийг цоортол дарна. Хэвлийд нь нэгэн амь атиралдав.
Хүсээгүй мэдээ. “Найзаа дэндүү томорчихож. Чи эртхэн ирэхгүй дээ.” Тэртэй тэргүй болж бүтэхгүй байгаа өдөр хоногуудын саарал зургууд…”Яаж ийж байгаад тус бол л доо. Үнэ хөлсийг нь гомдоохгүй.” Өрөөн дэх утас хангинав. Үзүрлэсэн урт улаан хумстай гуалиг цагаан хуруунууд. Гялтгасанан хар харилцуур. Ер бусын зохицол. Танил бүсгүйн баяртай яриа. Хэн нэгэнтэй уулзахаар болзоно. Бүсгүй утсаа тавиад дахин хэвлий орчимд дарж, тогшино. Түүний нүдэнд ямар ч гуниг алга. “Уг нь болохгүй л дээ. Гэхдээ яахав. Чамд л гэж…Орой ажил тарахаар хүрээд ир.” Ёх. Тэр уужирлаа. Бяцхан зочин урьдынхаасаа ч хүчтэй тийчигнэв. Ижий анзаарахгүйг хичээнэ.
Автобусны буудал. Хүмүүс. Нэг хаалгаар таван хүн орохоор зүтгэнэ. “Тавуулаа нэг хаалгаар зэрэг ордоггүй.” Сандал. Түүн дээр суусан хүүхэд ижийд суудал тавьж өглөө. Дарагийн буудал. Хүмүүс. Нэг хаалгаар таван хүн буухар зүтгэнэ. Кондуктор. “Жирэмсэн эхэд суудал тавьж өгөөрэй” Жирэмсэн бүсгүй түүний дэргэд суув. Хоёр ээж. Одоохондоо амьд амь дөрөв. Ажил тарахад нэг нь байхгүй болно. Үүрд. Зүүний үзүүр дээр тогтож үлдсэн тарианы ганц ширхэг үр.
…Ажил тарах цаг. Ээж. Эмнэлэг. Эмч “За орон дээр гар даа” Хажууд зэрэгцүүлэн өрсөн төмөр багаж. Цустай хувин. “Жаахан өвдөх байх” Өвдөлт ижийн зүрхийг базлахад хэвлий дэх бяцхан зочин алавхийн хөдлөв.
-Хүн болчихсон байна.
-Тэгээд яахав?
-Мөчлөхөөс…
Шургуулсан төмөр үл мэдэг хөдөлнө. Тэр амьсгалж байна. Бичил амь-бичил амьсгал. Амьдралд түүний илэрхийлсэн сүүлчийн хөдөлгөөн. Эмч хэвлийг төнхж эхлэхэд үр өрцнөөс нь амь тэмцэн зууралдахыг ижий мэдэрлээ. Төдөлгүй ертөнцийн дуу чимээ эх, үр хоёроос нэгэн зэрэг дайжив…Сэрэхэд эмч саяхан ээж байсан бүсгүйн дээрээс инээмсэглэн тонгойгоод цустай бээлийгээ тайлахыг оролдоно.
Цус. Инээмсэглэл. Цустай хувинд тэнгэрээс илгээгдэж хэвлийдээ устгагдсан үр. Дэргэд нь үрээ булшилсан хэвлий.

Today is my Birthday!
6:29 PM

Өнөөдөр миний төрсөн өдөр. Өнгөт энэ орчлонд мэндэлсэн өдөр.
Надад баяр хүргэсэн,хүргэх гэж байгаа,яг хүргэх гэж байгаа, удахгүй хүргэх, бас мартаад хүргэх гэж байгаа бүх хүмүүст баярлалаа!
Намайг төрүүлсэн Аав, Ээж хоёртоо мөн Ах дүүсдээ бас хамт өдий хүртэл найз байсан та нартаа маш их баярлалаа!
Баагий чи чаднаа хэхэ.
Дэлгэрэнгүй...
Урсан гарах үгс минь үнэн шүү!
12:52 AM
Сэтгэлээсээ хэн нэгнийг хайрлана гэдэг сайхан бас түүнийгээ хараагүй байж хайрлана гэдэг бүүр сайхан юм байна.
Түүнийгээ санаад бас бодоод л!миний хайж байгаа хүн мөн болуу? гээд л хэхэ. Удахгүй уулзах байх гэхдээ нэг зүйлээс их айж байна.

чамайг инээлгэнэ дээ
6:54 PM
. Зүрхэндэх хорсол нь буцалтал, зүүдэнд нь орж цочитол инээгээд жаргаад амьдрана даа. Зовсон ч би нулимсаа нуугаад хэцүү байсан ч инээж амьдрах болно. Надад дургүй байхаа больтол нь надтай цуг инээдэг болох хүртэл нь би шантрахгүй шүү. Үргэлж инээж явдаг өөрийнхөө эгнээнд чамайг урвуулталаа би чамайг уурлуулж явах боно. Харж л байгаарай чамайг инээлгэнэ дээ.
Дэлгэрэнгүй...
Дэлгэрэнгүй...
таалагдаад
6:36 PM
Нулимсаар хэрвээ архи нэрдэгсэн бол
Нартад чи хэн ч барамгүй
Их архитай байхсан
Сэтгэлээр хэрвээ сархад хийдэгсэн бол
Сарны дор хэн ч амсамгүй
Сайхан сархадтай байхсан
Хүлээлтээр хэрвээ дарс дардагсан бол
Хорвоогийн хамгийн үнэтэй дарс
Чамд л байх байсан
Дэлгэрэнгүй...
Нартад чи хэн ч барамгүй
Их архитай байхсан
Сэтгэлээр хэрвээ сархад хийдэгсэн бол
Сарны дор хэн ч амсамгүй
Сайхан сархадтай байхсан
Хүлээлтээр хэрвээ дарс дардагсан бол
Хорвоогийн хамгийн үнэтэй дарс
Чамд л байх байсан
Дэлгэрэнгүй...
A drop in the bucket
3:02 AM
нэг сайт дээрээс хуулаад авч байсан юм байна та бүхэнд хэрэг болох байх.
A drop in the bucket.
Далайд дусал нэмэр; дуслыг хураавал далай болно, дуулсныг хураавал эрдэмтэй болно.
үгчилбэл: хувинд нэг дусал.
A bad beginning makes a bad end
Эх нь булингартай бол адаг нь булингартай
үгчилбэл: муу эхлэл нь муу төгсгөлд хүргэдэг.
A bird may be known by its songs.
Тураг шувууг дэвэлтээр нь, туурайт хөлгийг явдлаар нь
үгчилбэл: шувууг дуугаар нь таньж болно.
A fair face may hide a foul heart.
Могойн эрээн гадна хүний эрээн дотроо,гаднаа гяланцаг дотроо паланцаг
үгчилбэл: сайхан зүс царайны цаана муухай зүрх нуугдаж мэднэ.
A friend in need is a friend indeed.
Ядрах цагт нөхрийн чанар танигдана.
A honey tongue, a heart of gall.
Ам нь бал, ачир нь хал; хэлэн дээр чихэр, шилэн дээр хутга
үгчилбэл: бурман хэлтэй цөсөн зүрхтэй.
A lazy sheep thinks its wool heavy.
Залхуу хүн завагтаа махандаа хүрч чадахгүй
үгчилбэл: залхуу хоньд үс ноос нь хүнд.
A man can die but once.
Нэг үхэхээс хоёр үхэхгүй
үгчилбэл: хүн нэг л удаа үхнэ.
A wolf in sheep’s clothing.
Бурхан дүртэй буг
үгчилбэл: хонины арьс нөмөрсөн чоно.
A word spoken is past recalling.
Ам алдвал барьж болохгүй, агт алдвал барьж болно
үгчилбэл: хэлсэн үгийг буцааж болдоггүй.
An evil chance seldom comes alone.
Нэг бүдэрвэл долоо бүдрэнэ
үгчилбэл: зовлон ганцаараа ирэх нь ховор.
All are good lasses but where come the bad wives?
Алаагүй байхад үнэг сайхан, аваагүй байхад авгай сайхан
үгчилбэл: бүх бүсгүйчүүл сайхан байхад хаанаас муу эхнэр гарч ирдэг вэ?
All sugar and honey
сайн хүний дүр үзүүлэгч
үгчилбэл: бүхэлдээ чихэр, бал бурам.
Ass in a lion's skin
Сүрнээс цаашгүй, хоосон сүр
үгчилбэл: арслангийн арьс нөмөрсөн илжиг.
Better be born lucky than rich.
Царайтай төрснөөс заяатай төрсөн нь дээр
үгчилбэл: хөрөнгөтэй төрснөөс заяатай төрсөн нь дээр.
Better be the head of a dog than the tail of a lion.
Барын сүүл болохоор батганын толгой бол
үгчилбэл: арслангийн сүүл байснаас нохойн толгой байсан дээр.
Bird in the hand is worth two in the bush.
Better an egg today than a hen tomorrow.
Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр
үгчилбэл бутанд байгаа хоёр шувуунаас гарт байгаа нэг нь дээр, маргаашийн тахианаас өнөөдрийн өндөг дээр.
Business before pleasure
Цагийн юм цагтаа
үгчилвэл: эхлээд ажлаа хий дараа нь зугаац.
Dog does not eat dog
Хар хардаа харшилдаггүй
үгчилвэл: нохой нохойгоо иддэггүй.
Envy shoots at others and wounds herself
Муу санаа биеэ отно
үгчилвэл: атаархал нь бусад руу чиглэдэг ч өөрийг нь шархлуулдаг.
Fish begins to stink at the head
эх нь булингартай бол адаг нь булингартай
үгчилвэл: загас толгойноосоо өмхийрдөг
Learn wisdom by the follies of others
Бусдын алдаан дээр сур
үгчилвэл: бусдын тэнэг алдаанаас суралц
Long absent, soon forgotten
хамар даваад л мартчихна
үгчилвэл: удаан хугацаагаар алга болвол хурдан мартагдана.
Since Adam was a boy.
Эрт урьдын цагт Сүмбэр уулыг дов байхад Сүн далайг шалбааг байхад
үгчилбэл: Адамыг хүүхэд байх цагаас.
That's where the shoe pinches!
Юмны эзэн сумны занги энд байжээ
үгчилвэл: гутал яг энд лбариад байж.
The cobbler's wife is the worst shod
Усчны морь усгүй
үгчилбэл: гуталчны эхнэр хамгийн муу гуталтай.
The dogs bark, but the caravan goes on
Нохойн хуцал хүнд хамаагүй, хүний хэлэх хүнд хамаагүй
үгчилвэл: нохой хуцавч жин цаашаа явна.
The leopard cannot change its spots
Сурсан юмыг сураар боож болохгүй
үгчилвэл: ирвэс толбоо өөрчилж чадахгүй.
The moon does not heed the barking of dogs.
Оготны дуу тэнгэрт хүрэхгүй; амандаа орсныг ярьж л байг
үгчилвэл: нохой хуцахыг сар анхаарахгүй.
The more haste, the less speed
Бушуу тулай борвиндоо баастай, яарвал даарна
үгчилбэл: яарах тутам хурд нь саарна
The scalded dog fears cold water
Сүүнд халсан хүн тараг үлээж уудаг
үгчилвэл: түлэгдсэн нохой хүйтэн уснаас ч айдаг.
To build a fire under oneself. Өөртөө зовлон хураах
үгчилбэл: өөрийнхөө дор гал тавих.
To be born with a silver spoon in one's mouth
заяа сайтай хүн
үгчилбэл: амандаа мөнгөн халбагтай төрөх
To come out dry
Биендээ хир халдаахгүй өнгөрөөх
үгчилбэл: (уснаас) хуурай гарч ирэх.
To come out with clean hands
Гэмгүй үлдэх
үгчилбэл: ямар нэгэн юмнаас цэвэрхэн гартай гарч ирэх.
To flog a dead horse
Хийх юмаа олж ядах
үгчилбэл: үхсэн морийг ташуурдах
To kill two birds with one stone.
Нэг сумаар хоёр туулай буудах
үгчилбэл: нэг чулуугаар хоёр шувуу алах.
You can take a horse to the water but you cannot make him drink
Хүчгүйд дургүй
үгчилбэл: морийг ус руу авчирч болох авч хүчээр ус уулгаж дийлэхгүй.

Сэтгэхүйн гайхамшиг .....
6:57 PM

Сэтгэхүйн гайхамшиг л хүн төрөлхтөн бидний бусдаас ялгарч байгаа хэрэг.өнөөдөр сэтгээд л маргааш бас өнгөрсөн өдрүүдэд бүгдэд нь сэтгэсээр ирсэн.Сэтгэж бодсоны үр дүнд хүнийг хайрлаж, харамлаж бас үзэн ядаж хараан зүхэж энэ хорвоогийн хүн бүхний бодлоор хийж болох бүх зүйлийг хийгээд гэж....
Дэлгэрэнгүй...
Мөрөөдлөөсөө хэзээ ч ухарч болохгүй
2:10 AM
Мөрөөдлөөсөө хэзээ ч ухарч болохгүй. Тэвчээртэй бай. Зорилгодоо хүрэхийн тулд хэт яарсны хэрэггүй. Хэзээ ч ухарч болохгүй. Юу гэдэг билээ: “Амжилтад хүрэгсэд хэзээ ч шантардаггүй, шантарсан хүн хэзээ ч амжилтад хүрдэггүй!” Бүх боломжоо алдлаа гэж бодогдохоор тийм хүнд байдалд байсан ч гэсэн заавал өөр боломжууд байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Учир нь үнэхээр өөр олон боломж заавал байдаг. Бүр илүү сайхан боломж байдаг гээч. Хамгийн чухал нь илүү сайн боломж гарах өөр нэгэн өдөр байгаа гэдэгт бат итгэ. Мөрөөдлийнхөө хойноос яв. Учир мөрөөдөл тань таны хүрч чадах цэгийг зааж байдаг.
Дэлгэрэнгүй...
Дэлгэрэнгүй...
Яагаад ч мартаж боломгүй янагхан минь
8:57 PM
Зүүдэнд шивнэсэн нууцхан үгнээс тайлал хайж
Зүрхэндээ сийлсэн хагацлын шархандаа зовиур нэмсээн
Зөөлөн гуниг, санахын тавилангийн амтанд хөлчүүрхэж
Зөрлөг замын салж одсон харгуйгаар алхалсаан би
Нуугдаж уйлсан гомдол минь
.....чиний үхэлтэй тэнцүү
Нулимстай инээсэн дүр минь
.....чиний амьдралаас үнэтэй
Г.Гантулга 2007

усыг нь уувал ёсыг нь дага!
1:49 AM
талхыг нь идэж байгаа бол хуулыг нь дага!!
-Айдохо мужийн Кордамин хотод замын хажууд зогсч буй машинд цагдаа шууд дєхєж очих эрхгvй ажээ. Учир нь тэрбээр эхлээд єєрийн машинаас гурван удаа сигналдаж, хоёр минут хvлээсний дараа л очих ёстой гэнэ. Учир нь тэнд эрэгтэй эмэгтэй хvмvvс юу ч хийж болно хэмээн vздэг байна.
-Нью Мексико мужийн Карлсбад хотод vдийн цайны vеэр машин дотроо секс хийхийг хvсвэл заавал хєшгєє буулгадаг хуультай. Тиймээс тэндхийн ихэнх машинууд цонхондоо хєшиг хадсан байх нь ийм учиртай ажээ.
-Миннесон мужийн Александри хотод амнаасаа сонгино, саримс, загас vнэртvvлсэн эрийг эхнэртээ хурьцах тухай санал тавихыг хориглодог. Хэрэв эхнэр нь шаардвал тэр дороо амаа сойздож угаах vvрэгтэй. Эр хvн амнаасаа эвгvй vнэр ханхлуулах нь ёс бус хэмээн vздэгтэй холбоотой юм.

Та Компьютер эмэгтэй хүнээс илүү гэж бодож байна уу?
1:16 AM

Яагаад гэвэл:
1. Компьютерийг "унтрааж", "асаахад" хялбархан
2. Компьютер таныг хэдэн ч цаг хүлээж чадна
3. Та түүнд хайртай гэж хэлэх шаардлагагүй.
4. Компьютер таныг өмнөх "хэрэглэгчид"-тэйгээ хэзээ ч харьцуулахгүй
5. Та түүнийг өөрийнхөө хүсэлд нийцүүлэн яаж ч программчилж болно
6. Компьютерлүү өмнөх "хэрэглэгчид" нь утасддаггүй
7. Та яаж харагдах нь компьютерт ямар ч хамаагүй.
8. Компьютерт таны нас бүр ч хамаагүй.
9. Компьютер таны төрсөн өдрийг хэзээ ч мартахгүй.
10. Компьютер таны сана гэсэн зүйлийг санаж, март гэсэн зүйлийг мартдаг.
11. Та өөр компьютерийг хэрэглэсэн ч тэр таныг хардаж, харамлахгүй.
12. Та түүний асуусан асуултанд удаан хариулсан ч тэр уурлахгүй.
13. Компьютерт ээж, аав гэж байхгүй, та тэд нартай нь танилцах шаардлага гарахгүй
14. Та компьютераа найз нартаа хэрэглүүлж ч болно
15. Компьютерийн толгой өвдсөнөөс болж ажиллахгүй байх, эсвэл "ууртай" болно гэж байхгүй
16. Тэр юу ч идэхгүй, үнэтэй хувцас, үнэртэй ус, гоо сайхны хэрэглэл нэхэхгүй. Таны цалинг мэдэхгүй, хэзээ буухыг нь асуухгүй.
Ийм л учраас компьютер эмэгтэй хүнээс хавьгүй илүү байгаа юм даа. Та үүнтэй санал нийлэх үү
Дэлгэрэнгүй...
How to install love
9:07 PM

Саяхан нэг хүний блог дээрээс доорх өгүүллэгийг хараад тэгээд гоё санагдаад татаад авчихсан юм!Та нэг уншаад үзхэд харамсахгүй шүү!би итгэлтэй байна хэхэ!
Худалдан авагч: Би техникийн талаарх мэдлэгт маруухан л даа. ХАЙР -ын программыг яаж суулгадаг (install) вэ?
Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?
Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.ЕХЕ, АТААХОРСОЛ. ЕХЕ, ГОМДОЛ.ЕХЕ гэдэг программууд ажиллаж байна. Тэд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох юмуу?
Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ.ЕХЕ программ өөрөө арилчихдаг юм. Хэсэг хугацаанд түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөө чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ.ЕХЕ -г арчиж ИХ ИТГЭЛ.ЕХЕ гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь тө өөрөө ХОРСОЛ.ЕХЕ, ГОМДОЛ.ЕХЕ гэдэг программуудыг хаах хэрэгтэй. Учир нь эдгээр програмууд нь ХАЙР-ыг суулгахад саад болдог. Та хааж чадах уу эрхэм ээ?

Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?
Мэргэжилтэн: Тийм ээ! Гэхдээ энэ бол зөвхөн үндсэн програм. Үүний хамгийн сүүлийн үеийн загварыг суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой.
Худалдан авагч: Еооё! Эхэлж амжаагүй байхад л алдаа заагаад эхэллээ шүү дээ. Одоо яах вэ?
Мэргэжилтэн: Ямар алдаа зааж байна?
Худалдан авагч: АЛДАА 412 - ПРОГРАМ ДОТООД СИСТЕМД АЖИЛЛАХГҮЙ БАЙНА. Энэ юу гэсэн үг вэ?
Мэргэжилтэн: Санаа бүү зов. Энэ бол энгийн нэг алдаа. ХАЙР-ын програм нь өөр ЗҮРХ-үүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-энд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХЫН тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй гэсэн үг.
Худалдан авагч: Тэгвэл би юу хийх хэрэгтэй вә?
Мэргэжилтэн: "ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ" гэдэг файлын доорх ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DОС, ӨӨРТӨӨ ИТГЭХ.ТХТ, ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.ТХТ болон САЙН ҮЙЛС.DОС гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтсандаа хийгээрэй! Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.ЕХЕ -ийг бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа хүртэл арчиж ор тас алга болсонд нь итгэлтэй болох хэрэгтэй.
Худалдан авагч: Би чадлаа! Үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүурч байна. ИНЭЭМСЭГЛЭЛ.МР3 дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.СОМ, ЭНХ ТАЙВАН.ЕХЕ ба СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.СОМ -ууд МИНИЙ ЗҮРХЭНД хуулагдаж байна.

Мэргэжилтэн: Тийм бол ХАЙР суугаад ажиллаж эхэлсэн байна. Энэ үеэс эхлээд та одоо юуг ч даван туулж чадах болно. Гэхдээ нэг юм сануулъя.
Худалдан авагч: Юу билээ?
Мэргэжилтэн: Хайрын програм үнэгүй байдаг. Тиймээс та өөрийн таньдаг мэддэг бух хүмүуст forward хийгээрэй! Тэр хүн бусадтай хуваалцсаны дараа дараа эргээд танд цэвэрхэн модулиуд илгээх болно.
Дэлгэрэнгүй...
Hibernate гэж юу вэ?танд хэрэгтэй шүү!
8:23 PM

Hibernate гэж юу вэ? Компьютер дээр хийж байгаа зүйлсээ тэр чигт нь үлдээхийн тулд яалт ч байхгүй асаалттай нь орхих үе байдаг уу?!. Цахилгаан энергийн хэмнэлтийг эрэлхийлэх болсон өнөө үед компьютерыг сул асаагаад байна гэдэг бол аль аль талаас нь бодсон ч үргүй зардал болох нь олгомжтой. Иймээс л унтраасан компьютероо эргээд асаахад таны хийж байсан бүх зүйлс яг хэвээрээ байж эхлэвэл олон зүйлд ашигтай. Тэгвэл XP үүнийг хийж өгч чадна.
Өмнө өгүүлсэнчлэн тухайн агшинг хадгалж, унтраад эргээд асахад хэвээрээ байх ажиллагаа аргачлалыг hibernation гэж Windows XP дээр тодорхойлсон байна.
Тэгэхээр Shutdown цонхны Standby товчин дээр Shift товчтой click хийхэд Hibernate буюу компьютерийг яг байгаа чигээр нь унтраана.
Хэрэв таны компьтерт дээрх үйлдэл буюу Shift товч дарахад Hibernate гарахгүй байгаа бол hibernation-г идэвхижүүлээгүй байна гэсэн үг. Үүнийг идэвхижүүлэхдээ: Control Panel -> Display -> Screen Saver -> Power -> Hibernate гэж ороод Enable hibernation чагтлан OK дарна.
Харин таны хатуу диск(hard disk) дээр таны компьютерийн шуурхай санах ойн (RAM)-ны багтаамжтай тэнцүү хэмжээний хоосон зай байхгүй бол энэ функцыг ашиглах боломжгүй. Санаа нь бол RAM-ыг тэр чигт нь хадгалж авдаг гэсэн үг.
Дэлгэрэнгүй...
"Ромео Жульета"
3:37 AM
http://blog.gmb.mn/ блогоор ороод дэмийн тэнэж байтал доорх нийтлэл байлаа!
Пост модерн Ромео Жульета
Шекспирийн алдарт "Ромео Жульета 2"-г пост модерн маягаар бичиж үзвэл ямархуу маягийн юм болох бол? Магадгүй пост модерн сэтгэлгээнээс Ромео Жульета гарч ирэхгүй ч байж болох юм. Ямар ч гэсэн гол санаан дээр нь шүлгийн бичлэгийн хэв загварыг нь өөрчлөөд үзье...
Мэдээж бүх хэсгийг нь бичихгүй. Зарим нэг хэсгийг нь өөрчлөх гэж оролдох нь:
Эмийн санч Ромеод хор өгөхдөө хэлдэг үг:
...Амьдралаас уйдсан гэнэ ээ?
Амьдралын уйтгарыг өгөөч гэнэ ээ?
Амрагийнхаа араас явна гэнэ ээ?
Араас нь тэгээд яаж явна гэж?...
Амраг чинь тэгээд хаа зүг одов?
Амраг чинь үхэл зүг одож гэнэ ээ?
...Үхэхийг сонгож гэнэ ээ?
Үхэхийг сонгодог гэж үү?
Май энэ хор.
Магад чамд эрдэнэ мэт байх...
Хороо уучихаад Ромеогийн хэлсэн үг:
...Үхлийг хүлээж мэндэлчихээд
Өнөөдөр л би хүрж байна.
Үхэхээс амжиж амссан янаг хайр ч юм уу?
Янаг хайрандаа халуурсан үхэл ч юм уу?
Хайр ч юм уу?
Үхэл ч юм уу?
Яасан тансаг мэдрэмж вэ?
Яг л ингэж төгсөх байж энэ амьдрал...
Эмийн санч шударга үнэнч бас хатуу хүн байж.
Эд эсээр минь нэвчих хорны нь яарууг ээ?
Зориг гарган хор өгсөн сэтгэлийг нь хүндэлж
Зовиурыг тэсэн үхлийг амар хүлээе...
Ийм л хатуу хүмүүс амьдралын төлөө тэмцэж
Эргээд үхлийг ч бас бэлэглэж чадаж байна...
...Яагаад үхэл гунигтай байна?
Яагаад би харамсаж байна?
Хайргүй хүүхнийхээ араас үхэв үү?
Хайртай хүүхэн минь үхээгүй байв уу?
Үнэнийг мэдэж чадахгүй юм шиг байна...
Үхэж л тэр үнэнийг нь тэмтрэе...
Жульетагийн хорын үйлчлэл дуусаж сэрэнгүүтээ Ромеог хараад өгүүлрүүн:
...Чи бидэн хоёрыг учруулсан шийдмэг зан чинь
Чи бидэн хоёрыг эргээд хагацуулах нь энэ үү?
...Ганцаардлын харанхуй бүчихээс өмнө
Ганцхан удаа зориглоод чам руу үсэрлээ...
гэж хэлээд Ромеогийн хутгыг аван өөрийгөө бүлэв. Бүлчихээд хэлрүүн:
Тэнэг охин ухаажив.
Тэгээд бүхнийг гэнэт ойлгов.
Дурлалын оргил үхэл шиг юм.
Дусалж байгаа энэ цус шиг юм.
Оргилон олгойдох эрч шиг нь юм.
Одоо цагийн харуусал шиг юм.
Хонгор минь би чамд хайртай.
Хоёулаа маргааш гэж байдаг бол тэнд уулзая...
...Маргааш болоход би чамд хайртай гэж хэлэхгүй
Маргааш болоход би чамд хайртай гэж хэлэх шаардлагагүй...
...Ромео - Чи миний гунигийн шалтгаан
Ромео - Чи миний үхлийн шалтгаан
Ромео - Чи миний маргаашийн шалтгаан
Ромео - Чи миний бүхний шалтгаан...
Гэтэл өчигдөр кино нь гарч байна урьд нь үзэж байсан л даа гэхдэээ өчигдөр анализ хийгээд үзлээ тэгсэн тэндээс надад тэр хоёр бие биендээ зүгээр л хайртай яг нөгөө хүчтэй шохоорхол юмуудаа!гэсэн бодол төрөөд яагаад гэвэл Ромео хор уух гээд Жульета -гийн хажууд майр удаж байх тэр үзэгдэл дээр Жульета хөдлөөд л байдаг тэгсэн нөгөө гүн хайрын маань эзэн тэнд юу ч мэдрэхгүй суугаад л уйлаад байдаг байнаа!үнэхээр агуу хайр бол бие биенэээ мэдрээд тэгээд сайхан амьдрах л байсан болуудаа!хэнэн ч үхэхгүй!тэгсэн үнэхээр мэдэрч чадахгүй үхэж байгаа юм даа!тэр бол агуу их хайрын түүх биш азгүй шохоорхолын түүх байхдаа!хүн чинь хэн нэгнийг хэсэг шохоорхож байхдаа яахаас ч буцахгүй байдаг биздээ нэг хэсэг тэгэж байснаа дараа шохоорхол залуу насны алдаа гэх мэт хэлдэгдээ ердөөө л тэр!хэрвээ тэр кинонд 2-дугаар анги гэж байсан бол тэр 2 хэсэг явж байгаад дараа салах байсан байх!keke.

ПРОГРАММИСТЫГ ХЭН ТӨРҮҮЛДЭГ ВЭ?
2:38 AM
/хошин өгүүллэг/
Японд сайн программистыг хэдэн дээд сургууль дамжуулан бэлддэг. Ингэхдээ тэд иень гээч мөнгөө хэдэн живаагаар нь баруун солгойгүй цацаж бөөн үрлэг зарлага болж, өр шир тавина.
Шаварчны хүү шаварчин, программистын хүү программист болно гэсэн үзлийг хятадууд ягштал мөрдөнө.
Тэд хэдэн үе дамжуулан өч төчнөөн зоос үрж байж программын нарийн ширийн мэдлэгийг хуримтлуулж авамшаа болно. Арайхийж! Тэр мэдлэгээ үхэхийнхээ өмнө төрсөн ганц хүүгийнхээ баруун чихэнд аяархан шивнэдэг. Ингэхдээ цус нус, цагаан улаан бөөмийн хэдэн төрлийн шинжилгээнд давхар давхар оруулж хоноцынх биш эсэхийг нь дахин дахин магадалдаг.
Харин Монголд бол шал өөр. Программист байгалийн жамаар өөрөө бүрэлдэн буй болно. Бүр тараг мэт бүрэлдэн иснэ.
Жинхэнэ монгол ээж Долгор, хүү Дондогийгоо хотны захад хаячихаад хонио саана гээд арилж өгнө. Ой дөнгөж шүргээд байхад нь шүү дээ! Дондог дураараа тарвалзана аа. Атга шороо авч амандаа хийнэ. Зажилж үзнэ. Залгиж ч үзнэ. Улаан хоолойг нь үзүүр ёзоортой чулуу часхийтэл урж сандаргана. Гай үүгээр зогсохгүй ээ. Нарийн шороо шүлсэнд зуурагдаад хоолойд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй тээглэхийн цагт пүсхийтэл хахаж цацан байдгаараа орилж, сүйд майд болно.
Ингээд л нэг настай Дондог хүүгийн бяцхан тархинд чулуу, шороо, элс, үнс, хоргол, хомоол, хар хорхой, тэмээн аалз, өмхий тонгой… гэх зэрэг өгөгдлүүдээс залгиж болдог ба болдоггүйгээр эрэмбэлсэн алгорифм дараалал бүрэлдэн буй болно. Программист Дондог эхний шалгалтаа 69 “D” өгчих нь энэ.
Тэгж байснаа хүү тэнтэр тунтар алхаж эхэлнэ. Улайдталаа халсан зуухны хүхээгт алгаа нааж аюул болно. Буцалж байгаа цагаанд хуруугаа дүрээд часхийтэл орилж, өнөөх нь цэврүүтэж, баалж, уйлаан майлаан шаналан энэлэн хэдэн өдөр үргэлжилнэ ээ, базарваань. Захиалагч талаас тогтоож өгсөн “дулааны хэм” хэмээх нөхцөлт хэмжигдэхүүн хүүгийн баруун гарын алга, зүүн гарын долоовор хуруун дээр насан туршид нь арилшгүй сорви үлдээх нь энэ. “Ий халуу-у-н!” гэх эцэг эхийн анхааруулах дохиог сонсмогцоо логик дараалал бүхий үйлдлийн системийн дагуу гараа нуудаг болно! Программист Дондог хоёр дахь шалгалтаа 78 “С” өгчихлөө.
Есөн нас гэдэг ерөөсөө гуйгаагүй байхад дайраад л ирнэ. Долоогийн “А”-гийн Сугар ах арилжаа шаргыгаа унуулж, арааны шүлс асгаруулсан мөсөн чихрээ харамгүй эмтэлж саймширна. Тэгээд тэр Дондогийг “За ахын дүү, ёстой сэргэлэн ш дээ!” гэж хошгируулна. Саахалт айлын Чимгээд гоё гэгч дөрвөлжилж эвхсэн захидал атгуулах төслийг Дондогийн гараар хэрэгжүүлэх гэснээс л тэр. Сугар “Хэрвээ Чимгээгийн дэргэд аав нь байвал болохгүй, ээж байвал нүдийг нь хариулаарай, том эгч байвал ойртсоны ч хэрэггүй шулам шүү цаадах чинь!” хэмээн захина. Мөсөн чихрийн авилга авсан юм болохоор Дондог хүү саахалтынх руугаа зориг муутай алхахаас өөр аргагүй. Алхаж явахдаа “Аав нь байх юм бол худлаа бор үрээгээ асууна, ээж нь байвал Чимгээ рүү дөхнө…” гээд л үйлдлийн дараалал, хариу үйлдлийн системээ боловсруулсан шиг ээ, айдсаа умартана. Сугарын шуудангийн ногоон онгоц болж ээ явтал Дондог программист гурав дахь шалгалтаа 80 “В” дүнтэй давчихсан байна шүү дээ.
Дондог хүү өглөө босох бүртээ нэг шинэ программ бодож олох зайлшгүй шаардлага тулгарна. “Чөдөртэй морьд хаа хүрсэн бол?” хэмээх энэ бодлого тоо томшгүй олон шийдэлтэй. “Хул морь дагуулсан бол баруун хойшоо явсан байгаа” ч гэх юм уу, “Мөрийг нь харахад бөгтөр буурлын зүүн урд хөлийн чагт мултарчээ. Өрөөлдөөд сул юм шиг алга болсон байгаа даа” гэж бодогдоно. Эсвэл “Өндөр хээрийг услаагүй чөдөрлөчихсөн, хойд гол руу орчихоо вий” гэж толгой гашилгана. Өглөө бүр л программ зохиох дасгал ажиллаад 85 “В” аваад байгаа хэрэг.
Дондог нэг л мэдэхэд арван тав хүрч хонинд явдаг болсон байна. Саахалт айлын Алимаад хэт шохоорхоод, хонио дэндүү ойртуулснаас нийлүүлж, авгайчуулын хараалыг барна. Дамбий гуайн айхавтар бухаж тонгочдог улаан бярууны толгойд бугуйлаа чиргүүлж тавьчихаад бас яана гээч. Хойд голын Болдоотой мөрийцөөд, алаг үрээгээрээ эрэг рүү харайлгаж байгаад эмээлээ чиргүүлж тавьчихаад үзээгүйгээ үзэх бас энүүхэнд. Энгийн, нийлмэл, давталттай, давталтгүй гээд энэ бүх үйлдлүүд ганцхан хариун дээр очиж зангилагдана. Тэр нь юу гээч? Аавын чөдрийн гувруу татсан ороолголт! Аманд цус амтагдах шиг болж, ганц хариу бүхий олон үйлдлийн систем ч гэнэ үү мэргэжлийн ойлголт орой руу шурдхийтэл гулсаад ирнэ. Программист Дондог дөрөв дэх шалгалтаа 99 “А” өгчих нь тэр.
Дэлхий дахинд компьютерийн сураг дөнгөж л гарч байсан жар далан онд ийнхүү Дондог хэмээх авьяаслаг программист Монгол газар шороон дээр байгалийн жамаараа бүрэлдэн буй болсон түүхтэй байх юм. Монгол цусны программистууд үнэд орж, манай галактикийн од гариг бүхнээр нэг таран ажиллаж байгаагийн учир ийм буюу.
Дэлхийн программ хангамжийн акул компаниуд монгол программист Дондогийн төлөө үхэлдэж байна шүү дээ цаана чинь!